МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар БГД-ийн Эрүүл мэндийн төвд дэмжлэг үзүүллээ
2021.12.03
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар БГД-ийн Эрүүл мэндийн төвд дэмжлэг үзүүллээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүллээ.

Тэрбээр "Ковид-19 цар тахлын хүндрэлийг даван туулах тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбараа бүхий л талаар дэмжих нь зүйтэй. Энэ утгаараа тус төвийн эмч, ажилчдын ажлыг хөнгөвчлөх, уялдаа холбоог сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр 30 ширхэг иж бүрэн компьютер олгох асуудлыг Эрүүл мэндийн яамд хандан шийдвэрлүүлснийг хүлээлгэн өглөө" хэмээв.

Энэ үеэр дүүргийн удирдлагын зүгээс 75 сая төгрөгийн өртөг бүхий явуулын рентгэн аппаратаар хангахаа илэрхийлж, батламж гардуулсан байна. Түүнчлэн БГД-ийн хувьд дархлаажуулалт өндөр хувьтай явж байгаа юм байна.

ШИНЭ МЭДЭЭ