МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Н.Энхболд: Үндсэн хуулиа сурталчлахад чухал ач холбогдол өгөх ёстой

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.12.01/-нд боллоо. Хурлаар Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Ойн баярыг тэмдэглээд өнгөрөх биш, үндсэн хуулиа сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг хийхэд чухал ач холбогдолтой. Өмнө нь Үндсэн хуулийн ойн баярыг УИХ-аас тэмдэглэдэг байсан. Үүнийг ганц Ерөнхий сайдад даалгаад орхих нь өрөөсгөл гэж харж байна.

Гол төлөв Их хурлын дэд дарга хариуцаад ажлын төлөвлөгөө гаргаад явдаг байсан. Үүнийг тогтоолын төсөлдөө тусгах нь зүйтэй болов уу?

Тогтоолын төслийн 1.2 болон 1.3 дахь заалтыг нэгтгэх нь зөв гэж харж байна. Тухайлбал, Үндсэн хуулийг боловсруулж, хэлэлцэн баталсан Ардын Их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүд, уг ажилд оролцсон ажлын хэсэг, зохион байгуулах комисс, эрдэмтэд судлаачдад хүндэтгэл үзүүлэх, тэдний үйл хэргийг сурталчлах гэвэл утга нь бүгд багтах санагдана.

Түүний асуултад Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ