МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгийн Дэлгэрэх сум төвийн төвлөрсөн инженерийн шугамд холбогдлоо
2021.11.29
Барилга, Хот байгуулалт

Дорноговь аймгийн Дэлгэрэх сум төвийн төвлөрсөн инженерийн шугамд холбогдлоо

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар Дэлгэрэх сумд /2021.11.28/-нд ажилласан юм.

Т.Энхтүвшин гишүүн аймгийн Засаг дарга байхдаа хийж гүйцэтгэж байсан ажлын нэг болох Дэлгэрэх сумыг төвлөрсөн инженерийн шугамд холбох ажил дуусаж, нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус ажлыг орон нутгийн төсвийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Чандмань-Илч” ОНӨҮГ хийж гүйцэтгэсэн аж. Төвлөрсөн инженерийн шугамд холбосноор иргэд сумандаа сайхан амьдрах орчин бүрдэж байна.

Мөн Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төвийг Монгол Улсын Хүний Гавьяат эмч Ж.Цэрэндэжидийн нэрэмжит Эрүүл мэндийн төв болгож, сумын ахмадын өргөөнд “Нурууны массажны ор”-ны Батламж гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ