http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймаг бяслаг экспортлогч аймаг болно
2021.11.25
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хөвсгөл аймаг бяслаг экспортлогч аймаг болно

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймаг хамгийн их малтай аймаг учраас ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцолжээ.

Тэрээр, 2021 оны Улсын төсөвт Галт, Жаргалант, Цагаан-уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-үүр, Их-уул, Рашаант, Тосонцэнгэл зэрэг 8-н суманд бяслагийн үйлдвэр байгуулах хөрөнгө туссан. Тухайн ажлын гүйцэтгэгчээр “Хан-Аттрибут”ХХК шалгарч 2022 онд бяслагын үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Харин 2022 оны Улсын төсөвт Алаг- Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Түнэл, Тариалан, Улаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган зэрэг 10 суманд бяслагийн үйлдвэр байгуулах зардлыг тусгууллаа. Бүх сумддаа бяслагийн үйлдвэртэй болж, бяслаг экспортлогч аймаг болохыг зорьж байна.Үйлдвэр байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэн, иргэдээ орлоготой болгож байж л амьдрал дээшилнэ шүү.

хэмээн бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ