http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.18
Зам, Тээвэр

Т.Энхтүвшин: Эдийн засгаа нэмэгдүүлж, ачаа тээврийг шуурхай болгоход хэрхэн анхаарах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.18\ нэгдсэн хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Эдийн засгаа нэмэгдүүлж, ачаа тээврийг шуурхай болгоход хэрхэн анхаарах вэ?  

Энэ зээл бол ач холбогдолтой зээл. 1993-94 онд хэцүү үе байсан. төмөр зам хүнд байдалд ороход их ач холбогдол өгсөн.Зээлийн үлдэгдлээр дүрмийн санг нэмэгдүүлнэ гэж байна. Эргэлтийн хөрөнгөөр нэмэгдүүлэх үү, эсвэл Үндсэн хөрөнгөөрөө үү тодорхой мэдээлэл өгнө үү, Дараагийн асуудал Таван толгой, Зүүнбаян гийн төмөр замын ажлыг дуусгаж воган явуулах шаардлага байна. Саяхан Б.Дэлгэрсайхан гишүүн бид хоёр яваад ирлээ. Хил уруу мухар төмөр зам оруулах талаар яригдаж байна уу? Нарийн цагриг оруулбал, эдийн засагт нөлөөлж нүүрсний тээвэрлэлт маш хурдтай явах зүйл харагдаад байна. Эдийн засгаа нэмэгдүүлж, ачаа тээврийг шуурхай болгоход хэрхэн анхаарах вэ?  

Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ