Булган аймгийн Бүрэгхангай сумын ЗДТГ-ын албан хаагчид Сүхбаатар дүүргийн үйл ажиллагаатай танилцлаа
2021.11.16
Орон нутгийн хөгжил

Булган аймгийн Бүрэгхангай сумын ЗДТГ-ын албан хаагчид Сүхбаатар дүүргийн үйл ажиллагаатай танилцлаа

Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ-ын дарга Ж.Отгонтуяа, Засаг дарга М.Бадам тэргүүтэй албаны төлөөлөгчид 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүрэгт зочилж, дүүргийн үйл ажиллагаатай танилцжээ.

Зочид төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Осорваань нар хүлээн авч уулзсан юм.

       Уулзалтын үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын ИТХ, багийн ИНХ-ын талаар туссан онцлог зүйл заалтыг танилцуулж, Ажлын албаны дарга Ц.Осорваань дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын Ажлын албаны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, зочид төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, санал солилцсон байна.

       Мөн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, 11 дүгээр хорооны Засаг дарга Х.Батжаргал хорооныхоо үйл ажиллагаа, өдгөө хороонд хийгдэж буй бүтээн байгуулалт, дахин төлөвлөлтийн ажлын талаар Бүрэгхангай сумын албан хаагчдад танилцуулсан юм. 

 

ШИНЭ МЭДЭЭ