МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймагт 2022 онд Улсын төсвийн 31.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэнэ
2021.11.12
Барилга, Хот байгуулалт

Дорноговь аймагт 2022 онд Улсын төсвийн 31.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэнэ

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. 

Улсын Их Хурлын 2020 оны найм дахь удаагийн сонгуулиар МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар хамтран 2022 оны улсын төсөвт Дорноговь аймагт 31.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 10 ажлыг тусгалаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин өөрийн цахим хуудастаа онцлон нийтэлжээ.

Тэрээр: Орон нутгийн хөгжлийн санд 10.3 тэрбум төгрөг тусгагдсан байсныг 9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 19.3 тэрбум төгрөгийг батлууллаа.

Мөн 2021 оны улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй Хүүхдийн парк, Ахмадын сувилал, 800 хүний суудалтай Саранхөхөө театр, Замын-Үүд суманд Соёл урлагийн ордон, 100 ортой эмнэлэгийн барилга зэрэг ажлын гүйцэтгэлд шилжих хөрөнгө оруулалтаар 13.5 тэрбумын санхүүжилтийг тусгууллаа.

Цар тахлын улмаас хойшлогдсон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлснээр иргэдийн маань эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах орчин нөхцөл бүрдэнэ хэмээн бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ