http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дарханд 51 бүтээн байгуулалт өрнөнө
2021.11.15
Орон нутгийн хөгжил

Дарханд 51 бүтээн байгуулалт өрнөнө

УИХ-ын намрын чуулганаар МУ-ын 2022 оны Төсвийн тухай хууль эцэслэн батлагдаж, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б. Жавхлан, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б. Баттөмөр, Г.Дамдинням нар хамтран тус хуульд Дархан -Уул аймагт хэрэгжүүлэх 51 бүтээн байгуулалт, төслийг багтаан ажиллалаа.

Дархан -Уул аймгаас сонгогдсон гишүүдийн хамтын хүч, зүтгэлээр 2022 онд Дархан- Уул аймагт нийт 261 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 51 бүтээн байгуулалт, төсөл хийгдэхээр боллоо. Үүний 21 нь өмнөх онуудаас шилжиж хийгдэж буй 136 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлууд бол 30 нь 125 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий шинээр хийгдэх ажлууд байна.

Тухайлбал:

  • Музей, номын сангийн цогцолбор
  • Спорт цогцолбор
  • Өвлийн спортын ордон
  • Орон нутгийн авто замын төслүүд (Дархан-Шарын гол, Хонгор -Салхит, Дархан сум гэр хороолын зам г.м)
  • Дулааны шугамын өргөтгөл, шинэчлэл
  • 480 хүүхдийн сургууль
  • Мэдээлэл холбооны Дархан дэд төв
  • Үерийн ус зайлуулах суваг
  • Хотын гэрэлтүүлэг зэрэг олон бүтээн байгуулалтууд хийгдэнэ.

Ирэх оны төсөв нь эдийн засгийг тэлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн төсөв болж чадсан гэж үзэж байна.
Одоо гагцхүү төлөвлөсөн хугацаанд нь өндөр чанар, үр дүнтэй хийж гүйцэтгэх, хяналт тавихад талууд анхаарал хандуулж, хамтран ажиллах нь чухал байна.

ШИНЭ МЭДЭЭ