МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар орон нутагт ажиллалаа
2021.11.07
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар орон нутагт ажиллалаа

        Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй коронавирусний эсрэг “Хамтдаа давъя” нэг сарын аяны хоёр дахь давалгаанд Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар нэгдсэн байна. 

Аяны хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай 36 хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, 86 ширхэг компьютер, тоног төхөөрөмж, Алтанширээ, Иххэт, Өргөн, Замын-Үүд сумдын боловсролын байгууллагуудад 12 нэр төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн, тавилга, тоног төхөөрөмж өглөө. 

 

Түүнчлэн аймгийн Ахмадын холбоо, Сайншанд сумын 4, 7-р багийн Ахмадын холбооны үйл ажиллагаанд эмчилгээний тоног төхөөрөмж, БНСУ-д үйлдвэрлэгдсэн 4 ширхэг эмчилгээний орыг дэмжлэг болгон өгсөн байна.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Цар тахлын үеийн хүнд хэцүү цаг хугацааг, хүндрэл бэрхшээлийг хамтын хүч, эв нэгдлээр даван туулах болно" хэмээжээ.

https://www.facebook.com/watch/?v=251948633657393&extid=CL-UNK-UNK-UNK-IOS_GK0T-GK1C&ref=sharing

ШИНЭ МЭДЭЭ