http 128
2021.11.04
Эдийн засаг, Худалдаа

Г.Амaртүвшин: Төрийн оролцоог хангаснаар даатгалын үйлчилгээ хэрхэн өөрчлөгдөж сайжрах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

Энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй. Зорилтуудыг нь дэмжиж болохоор байна. Төрийн оролцоог нэмэгдүүлэхээр энэ яаж сайжрахыг би ойлгохгүй байна. Өмнө нь албан журмын даатгалд ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд энэ ашигтай бизнес биш. Энэ бүтээгдэхүүнээр бусад даатгалын бүтээгдэхүүнийг борлуулах зорилготой гаргадаг бүтээгдэхүүн байдаг. 

50,000 төгрөгийн шимтгэл аваад түүгээр ашиг олно гэж байхгүй. Энэ хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлгийн явцаас ингэж тайлбарлаад байна. Даатгалын компаниуд 29 тэрбум төгрөг олоод 17 тэрбум төгрөгийн нөхөн олговор гаргасан байна гэж үзжээ.Бүх орлогоо нөхөн олговорт гаргана гэсэн утгатай тогтолцоо байхгүй. 

Мөн тэр санг удирдаж байгаа буюу 26 тэрбумыг зарцуулж байгаа этгээд төрийн өмчийг хэрэглээгүй. Даатгуулагч нараас бүрдсэн сан. Энэ сантай холбоотой мэдээлэл ховор. Энэ мөнгийг хаана, ямар банкуудад байршуулсан талаар мэдээлэл байхгүй. Иргэдэд хохирол үүсгэсэн нөхцөл байдал үүсэж байна гэж үзсэн байна. Яаж үүсээд байна вэ? Энэ мөнгийг хоёр хуваана гэсэн байна. Ингэснээр дахин зардал үүснэ. Миний харж байгаагаар энэ зах зээлийн өрсөлдөөний зарчмаар хөгжинө. Энэ санг яаж хуваах вэ?

Түүний  асуултад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариулав.

ШИНЭ МЭДЭЭ