http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.04
Эдийн засаг, Худалдаа

Ц.Даваасүрэн: Төвбанк мөнгөний бодлогыг тогтвортой болгохын тулд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Төвбанкны үндсэн зорилгыг төвбанкны тухай хуулийн 4-1 дээр Монголбанкны үндсэн зорилт нь Үндсэн мөнгөн тэмдэгтийн төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэж байгаа.Өөрөөр хэлбэл гадаадын мөнгөн тэмдэгттэй харилцах ханш, бусад худалдан авах чадвар тогтвортой байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр долларын ханш унаж байна. Үүнийг төв банк хариуцах ёстой. үндсэн зорилгынхоо төлөө санаагаа чилээдэггүй байгууллага болсон. 

Төвбанк мөнгөний бодлогыг тогтвортой болгохын тулд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлийн зээлийг нэмж байж орлого нэмэгдэнэ. Мөнгөний бодлогод ийм зохицуулалт хий ёстой байтал хийдэггүй. Манай улс ханшний хямралд орсоор байна. Үүний нэг илрэл нь иргэд ядуурч байна. Үе үеийн Монголбанкны удирдлагуудад хэлсээр ирсэн. Үндсэн зорилгоо мэдэхгүй хүн энэ байгууллагыг удирдаж байсан түүх бий.

Үндсэн зорилгоо хангах чиглэлээр мөнгөний бодлогоо явуулаарай. Экспортыг дэмжих чиглэлээр арилжааны банктай хамтарч ажиллаарай. Эрэлт нийлүүлтээрээ явна гээд харанхуй орхиж байгаа нь хамгийн том алдаа болж байна.    

ШИНЭ МЭДЭЭ