http 128
Хан-Уул дүүргийн ЭМТ-д эрүүл мэндийн цогц оношилгооны төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө
2021.11.04
Эрүүл мэнд

Хан-Уул дүүргийн ЭМТ-д эрүүл мэндийн цогц оношилгооны төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө

Өнөөдөр Хан-Уул дүүргийн “Эрүүл мэндийн төв”-д УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн санаачилгаар 2021 оны улсын төсөвт тусгасан 350 сая төгрөгийн үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн цогц оношилгооны төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн хувьд хууль санаачлан хэрэгжүүлэх үүрэгт ажлаас гадна сонгогдсон тойргийнхоо иргэдээс ирүүлсэн саналын дагуу ХУД-т нэн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, түүний дотор эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг дэмжихэд онцгойлон анхааран ажилладаг.

Эдгээр ажлуудын нэг хэсэг өнөөдөр хэрэгжиж ХУД-ийн иргэд маань хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр чанартай эрүүл мэндийг үйлчилгээ авах боломжтой болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН “ЦААШИД Ч ХУД-ИЙН ИРГЭДИЙНХЭЭ ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭЖ, СОНГОГДСОН ГИШҮҮНИЙ ХУВИАР ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРАА ҮРГЭЛЖ ДЭМЖИН АЖИЛЛАХ БОЛНО. КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ЦАР ТАХЛЫГ БУУРУУЛАХ, ИРГЭДЭЭ ЭМЧЛЭХ ИХ ҮЙЛСЭД НЭН ТЭРГҮҮН ЭГНЭЭД АЖИЛЛАЖ БАЙГАА ХУД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДЛАГУУД БОЛОН, НИЙТ АЖИЛЛАГСДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСьЕ”. 

ШИНЭ МЭДЭЭ