http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.04
Улстөр

Ц.Даваасүрэн: Хөгжлийн яамыг байгуулсан шиг байгуулахгүй бол өмнөх муу түүх давтагдана

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.04/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын  гишүүн Ц.Даваасүрэн:

"Өнөөдрийн яамд, салбарыг мэргэжилтнүүд л удирдаж байна. Мэргэжлийн сайд байхгүй. Мэргэжлийн бус сайд мэргэжилтнүүдийнхээүгийг сонсдог болохоос шийдэл гаргаж чаддаггүй. Мэргэжлийн бус учраас ийм байна. Хамгийн харамсалтай нь мэдэхгүй, чадахгүйгээ мэддэггүй. Сайд болно гээд л улайрайд гүйдэг. Ямар диплом, мэргэжилтэй нь бүү мэд. Гэхдээ л сайд болно гэх асар том хүсэлтэй. Үүнээс болж яамдууд бүтэлгүйтдэг.

Өмнө нь бид хөгжлийн яам байгуулсан. Өнөөх нь барилга байшин, замын уулзвар бариад дууссан. иймэрхүү байдлаар яамд нэмэх юм бол төсвийн зарлага болно. Би бодлого төлөвлөлт авч явж чадах хүн цөөхөн гэж харж байна. Үүнийг бид мартсан байх. Ямар яамд байсныг мэдэх хүн цөөхөн байх. Тэнд салбарын шилдэгүүд байсан.

Өмнө нь эдийн засгийн хөгжлийн яам байсан. тэнд эдийн засагч нар аваачижэ суулгаад энэ яам дампуурсан. Энэ түүх давтагдвал дахин ийм хөгжлийн яам гарч ирэхгүй. Тиймээс салбар бүрийн шилдэгүүд л ажиллах ёстой. Тэгэж бодлого төлөвлөлт гаргана. Өмнө нь эрдэмтэд хийдэг байсан. Энэ хүмүүс нь ч хүлээн зөвшөөрөгдсөн байдаг байсан. Энэ ажлыг дор хаяж 200 хүн хийхгүй юм бол гурилдсан юм болно.

Үүний бүтцийг сайн хийж, бүх зүйлийг нь шийдэж өгөхгүй бол өмнөх муу түүх давтагдана.

Хөгжлийн яам дутагдалтай байгаа учраас өнөөдөр бид ингэж ядарч амьдарч байна. Бид бусад оронтой хөгжлөө харьцуулбал өрөвдөлтэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр хөгждөг, унахаар хямардаг эдийн засагтай. үүнээс гарахын тулд Хөгжлийн яамны дпэрогэд Эдийн засгийн судалгааны хүрээлэн байх ёстой. Хийвэл иж бүрнээр нь хий. Сайд болохын төлөө л энэ яамыг байгуулах ёсгүй. 

Энэ амар ч яам биш. Сангийн яамтайгаа бодлогоо булаалддаг асуудал өмнөх яам дээр гардаг байсныг анхаараарай."

ШИНЭ МЭДЭЭ