http 128
Хан-Уул дүүргийн иргэд, ААН-үүдэд хууль зүйн цуврал сургалт зохион байгуулна
2021.10.29
Хууль, эрх зүй

Хан-Уул дүүргийн иргэд, ААН-үүдэд хууль зүйн цуврал сургалт зохион байгуулна

Хан-Уул дүүргийн иргэд, ААН-үүдэд хуулийн мэдлэг олгох, тэдэнд тулгамдаж буй хууль зүйн асуудлуудад зөвлөгөө өгөх, дэмжих зорилгоор цуврал сургалтуудыг Г.Амартүвшин гишүүний ажлын албанаас зохион байгуулахаар боллоо.

Сургалтаар өмгөөлөл, хууль зүйн салбарт олон жил ажилласан туршлагатай хуульчид ХУД-ийн иргэд та бүхэнд зөвлөгөө сургалт өгөх болно. Хүн бүрд хуулийн эрхзүйн талаар зохих хэмжээний мэдлэгтэй байх хэрэгцээ байдаг бөгөөд энэхүү цуврал сургалтад хамрагдсанаар шаардлагатай хуулийн зөвлөгөөгөө давхар авах боломжтой юм.

Тус сургалт Хан-Уул дүүрэг дэх "Бие төлөөлөгчийн газар", ХУД-ийн 4-р хороо Нью Гарден хотхоны 1414 байр 28 тоотод зохион байгуулагдана.

Та бүхэн дараах линкээр орж сургалтад урьдчилан бүртгүүлнэ үү.

https://cutt.ly/ARGfkRc

ШИНЭ МЭДЭЭ