МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.27
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлын тухай хуультай уялдаж байгаа эсэхийг тодруулна уу

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Ажлын хэсгээс асууя.  Кибер аюулгүй байдлын тухай хуулиа өмнө болон одоо хэлэлцэгдэж байгаа хуулиудтайгаа хамтатган оруулж ирсэн бол ач холбогдол өндөртэй байх байсан юм болов уу.

Кибер аюулгүй байдлынхаа тухай хуультай эд хэрхэн холбогдож байгаа вэ? Багц гэж хэлж болохуйц маш чухал хуулиуд ингээд салангид ороод ирэх юм. Үүн дээр та бүхэн ямар бодолтой ингэж орж ирэв? Тэрийг сонирхож байна.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, 4 хуулийн ажлын хэсгийг нэгтгэн ахлаж ажилласан Н.Учрал хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ