http 128
“Хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн ордонд боллоо
2021.10.26
Эдийн засаг, Худалдаа

“Хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн ордонд боллоо

“Хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Дотоодын болон ОУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд татварын таатай орчныг бүрдүүлэх нь чухал байдаг.

Хөрөнгө оруулалтын тухай одоогийн хэрэгжиж буй хуулийн 11-р зүйлд "Татварын хөрөнгө оруулалтын дэмжлэг" заалтууд тусгагдсан байдаг ч бодит амьдрал дээр биеллээ олдоггүй, хэрэгжилт муу байдаг. Үүн дээр МУ-ын Засгийн газар онцгойлон анхаарч ажиллах, хөрөнгө оруулагч нарт ээлтэй орчныг бүрдүүлэх талаар урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, яаралтай хэрэгжүүлэх, хууль эрх зүйн хувьд тогтвортой байдлыг хангах, урамшууллын бодлого, татварын хөнгөлөлт үзүүлэх байдлаар хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ