http 134

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.26
Эдийн засаг, Худалдаа

Д.Өнөрболор: ЖДҮ-ийг дэмжихэд зориулж төсөвт санхүүжилт суулгасан уу?

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

ХХААХҮ-ийн сайдаас асуулт асууя: ЗГХА, Жижиг дунд үйлдвэрийн газар, ОХУ-ын Холбооны жижиг дунд үйлдвэрлэлийн корпароци хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичгийг байгуулсан. Энэ хүрээнд жилийн төлөвлөгөөг баталсан. Хил орчмын хамтын ажиллагааг дэмжиж ОХУ аас тодорхой төсөв гаргаж байгаа. Манай талаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар төсөвт орсон зүйл алга. Үүнийг тодруулъя.

Сангийн яамнаас асууя. Орон нутгийн хөгжлийн санд өөрчлөлт орж ирж байна. Уул уурхайн байдлаас хамаарч орон нутагт төсөв оруулна гэсэн байна. Сэлэнгэ аймаг энэ сангаас хөрөнгө оруулалт хүлээж байгаа. Энэ хуваарилалтаа зөв хийх хэрэгтэй. Хөгжлийн зорилготой энэ сангаас уул уурхайн эвдэрсэн бүс нутгийн нөхөн сэргээлтэд зориулахыг дэмжихгүй байна.  

ШИНЭ МЭДЭЭ