МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.26
Эдийн засаг, Худалдаа

Т.Энхтүвшин: Өнгөрсөн жилүүдэд эхлүүлээд дуусгаагүй барилгуудыг хэзээ магадлан хийж дуусгах вэ?

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Барилга хот байгуулалтын яамнаас асуух асуулт байна. 2020-2021 онд эхэлсэн барилгын ажил дуусаагүй байна. Хэзээ магадлан хийж, төсөв тооцоог дуусгаж гаргаж энэ ажил дуусах вэ? Дараагийн асуултын Үндэсний аудитын газраас асууя. Шаардлага хангаагүй 62 төсөл арга хэмжээ байна гэж байна. Ямар шаардлага хангахгүй байгаа вэ?

Уул уурхайн яамнаас асууя. Бид аль болох уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулаад гаргая гэж байгаа. Гадаргын усыг цуглуулах төсөв гарсан уу? Говьд усны асуудал үнэхээр хүнд байна. Томоохон бүтээн байгуулалтаа дэмжихээс гадна байгаль орчин ан амьтнаа хамгаалах асуудал хаягдаж болохгүй.4.Эрчим хүчний сайдаас асууя. Дорноговь аймгийн чөлөөт бүсэд 7 жил ажиллаагүй байсан цахилгаан станц ажилд орлоо, үүнд талархаж байна. Замын Үүдийн чөлөөт бүсийн асуудлыг шийдэхээр тусгасан төсөв хэзээ биеллээ олох вэ?

Түүний асуултанд салбар хариуцсан сайдууд хариулт өглөө. 

ШИНЭ МЭДЭЭ