http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.22
Улстөр

Т.Энхтүвшин: Төгрөгийн ханш уналтыг зогсоох асуудалд 2022 онд ямар бодлого барих вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Өнөөдөр бидний хэрэглэж байгаа бүх зүйл үнэд орчихлоо. Гэтэл бидний цуглуулсан энэ 4 тэрбум доллар өсөөд явчиж магадгүй. Мөнгөний ханш уналтан дээр ямар арга хэмжээ авах вэ? Хэдийгээр экспорт муу байсан ч эрдэс баялаг үнэтэй байсан.  Цаашдаа үнэ ханш ямар байдалд орохоор байгаа вэ? Үйлдвэрлэл хөгжүүлэх салбарт хөнгөлөлттэй зээл олгож, ажлын байр нэмэгдүүлэх бодлого хэрэгтэй байна. Ийм ажлыг хэрхэн яаж хийх гэж байна вэ?

Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ