http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.22
Улстөр

Т.Энхтүвшин: Төрийн албан хаагчийн шалгалтыг хэрхэн зохион байгуулахаар хуульд заасан бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар  Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Хуучин Төрийн албаны хуулиар шалгалтыг жилд 1ээс дээш авахаар байсан. Харин энэ хуульд улирал бүр авахаар заажээ. Үүнд хүний нөөцтэй холбоотой асуудал байхгүй байхаа. Иймд төрийн албаны шалгалтыг улирал бүр авна гэж хуульчлах шаардлага байхгүй байна уу? 23-3-ыг сайн ойлгохгүй байна. Энд зааснаар төрд ажиллаж байгаа хүмүүсийг хэлж байна уу? Эсвэл хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүст орох боломж олгож байна уу?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ