http 52

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

С.Ганбаатар: Хүнсний ногоочид айлын дагавар хүүхэд шиг орхигдож байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

Энэ хууль хамгийн чухал хуулийн нэг. Африкийн олон уул уурхайн томоохон орнуудыг дуулгавартай, чимээгүй болгохын тулд  үр сортын бодлогоор номхруулж байсан. Энэ хууль 1999 онд батлагдсан. Хоёр удаа өөрчлөлт хийсэн боловч зохицуулалтаа хийж чадахгүй байгаа. Энэ шинэчилсэн хуулийг дэмжиж байна. 

Энэ зөвхөн үр тарианы тухай асуудал биш. Таримал ургамлын үр сортын бодлогын асуудал. Хуулийн урдчилсан тандалт судалгааны тайлангийн хуудас гуравдугаарт заасан байна. Зарим жилүүдэд хүнсний ногооны зарим төрлийн үрийг улсбн төсвийн санхүүжилтээр худалдан авч тариаланчдад өгдөг боловч 2016 онд санхүүжилт байхгүй улмаас өгч чадаагүй гэсэн байна. 

Хүнсний ногоочид айлын дагавар хүүхэд шиг л байдаг. 2016 оноос хойш ногоочдод энэ үрийн асуудал дээр яаж дэмжсэн бэ? Ирэх жилүүдэд хэрхэн дэмжих бодлого байна уу? 

Мөн патентийн тухай, зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дурдсан байсан. Энэ зөвлөмж хэрэгжсэн үү? Дагалдах хуулийн төслүүдэд дээрхи зөвлөмжийн тухай зүйл олдсонгүй. Зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байгаа нь ямар учир байна вэ? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ