http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ц.Даваасүрэн: Бэлчээрийн ургамлын бүтцийг судалж, бодлогоор дэмжих хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Хэлэлцүүлгийн явцад таримал ургамлын үрийн асуудлыг хэлэлцэхдээ ихэвчлэн үр тариатай холбож яриад байна.  Бэлчээртэй холбож ярих ёстой. Жишээ дурдвал адууны мах яагаад ааггүй болсон бэ? гэдгийг анзаарах хэрэгтэй. Хуучин адууны мах чанасан айлын хүмүүсийн хувцаснаас адууны мах үнэртдэг байсан. Одоо бол үнэртдэггүй. Яагаад вэ? гэхээр ургамал нь байхгүй болсон. Энэ бол үнэн. 

Зах хязгаарын ой тайгад тэр өвс ургамал бол байна. Манай хөдөө аж ахуйн салбар  бэлчээрийн ургамлын бүтцийг байнга судалдаг байх хэрэгтэй. Тэр сорт, ургмала устаж байгаа бол тэрийг тарьдаг байх ёстой. Бид нар Бразилд 2013 онд хэсэг гишүүд очиж хөдөө аж ахуйн чиглэлээр, органик мах бэлдэж байгаа бэлчээрийн аж ахуйтай танилцсан. Тэнд Африкийн үхрийн иддэг өвсийг тарьж малаа тарга хүчийг авхуулсан байсан. Устаж байгаа бэлчээрийн газрыг нөхөн сэргээхгүй байна. Энэ зүйл ерөөсөө яригдахгүй байна. Цаашдаа энэ устаж байгаа ургамлыг нөхөн сэргээх ажлыг бодлогоор дэмжих хэрэгтэй. 

Бэлчээрийн мал аж ахуйгаа хамгаалж, эрүүлжүүлж чадвал илүү үнэтэй экспортолж чадна. Зөвхөн үр тариаг л яриад байна. Энэ зөв. Тэгэхдээ үүний хажуугаар бэлчээрийн ургамлыг хамгаалах хэрэгтэй байна. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ