http 77

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.15
Эдийн засаг, Худалдаа

Ц.Сэргэлэн: Нүүрсний экспортын эрсдлийг бууруулах арга бий

УИХ-ын \2021.10.15\  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: 

Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ард түмэндээ амласан томоохон төсөл хөтөлбөрүүдийг энэ хуулийн төсөлд тусгасан байна. Монгол Улсын үндсэн чиглэлд туссан, засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан мөн 2022 оын хөгжлийн төлөвлөгөөнд туссан томоохон төслийг эхлүүлэх гэж байгаа юм байна. Үүнд их талархаж байна. 

Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох төслүүд 2022 оноос гараагаа эхэлнэ. Ялангуяа засгийн газрын тэргүүн орон нутагт ажиллахдаа шийдвэрээ гаргасан. Ульхан боомтыг хатуу хучилттай авто замаар холбох, авто замын хэвтээ тэнхэлгийн зүүн үзүүрийн цэгийг зүүн хойд Ази руу холбох, үзүүрийн цэг болоод байгаа Чойбалсан хотыг Хавиргын боомттой холбох эдгээрийг эхлүүлэх гэж байна. Энийг эхлүүлээд эхэлсэн байхад дуусах нь тодорхой. үүнийг холбоод ирэхээр бөөгнөрөл үүснэ. Энэ боомтуудын зураг төслийн ажил эхэлсэн үү?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ