http 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг шалгах ажлын хэсэг эмнэлгийн байгууллагуудад ажиллаж байна
2021.10.11
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг шалгах ажлын хэсэг эмнэлгийн байгууллагуудад ажиллаж байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна. 

Ажлын хэсэг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, “Сүхбаатар” нэгдсэн эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ удирдлага, эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонслоо.

Эрүүл мэндийн хууль хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодруулахын тулд байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд бүх шатлалын эмнэлгийн байгууллагууд дээр ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ