http 128
NextGen Хөтөлбөрийн шилдэг 10 оролцогчид сургалтын тэтгэлэг олголоо
2021.10.12
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

NextGen Хөтөлбөрийн шилдэг 10 оролцогчид сургалтын тэтгэлэг олголоо

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин NextGen Хөтөлбөр-ийн шилдэг 10 оролцогчоор шалгарсан оюутнууддаа өөрийн зүгээс NextGen хөтөлбөрийн нэрэмжит бүтэн болон хэсэгчилсэн сургалтын тэтгэлгийг олголоо.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тойргийнхоо ЕБС-иа төгсөж буй нийт 3,000 орчим залуучуудыг хамруулан NextGen хөтөлбөрийг зохион байгуулсан. 

Уг хөтөлбөрт оролцсон сурагчдад мэргэжлээ зөв сонгох, ЭЕШ-аа амжилттай бэлдэх аргачлал, ирээдүйн карьераа амжилттай төлөвлөх зэрэг сургалтуудын хүрээнд салбар бүрдээ шилдэг 10 ментор багш оролцож, залуучууддаа их сургуульдаа амжилттай тэнцэхэд дэмжлэг үзүүлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ