МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.08
Зам, Тээвэр

Б.Энх-Амгалан: Зохиомол гацааг арилгахын тулд хоёр улсын Засгийн газар анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.08\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Зам тээврийн салбараас хамаараад зогссон зүйл байхгүй. Ордос бол 100 сая тонн,Тавантолгой 30 орчим сая тн нүүрс олборлодог. 100 сая тн олборлох болтол цаг хугацаа байна. Үүнийг 19 мянган машинаар зөөгөөд явбал болохгүй зүйл байхгүй. Авахгүй байгаад гол асуудал бий. Дэд бүтэцтэй холбоотой хэдэн асуулт байна.

Тавантолгойгоос Гашуунсухайт руу давхар тавигдах авто замын ажил ямар шатанд явж байна вэ?

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын холболтын цэг эцсийн байдлаар 703 дугаар тэмдэгтээр тохирсон уу? Уг нь бол 690-р явбал өндөржилтийн зөрүү гарахгүй байгаа юм. Хэрвээ яг эцсийн байдлаар тогтсон бол 2022 оноос өмнө 30 метрийн өндөр гүүр, доошоо 20 метрийн гүн байгууламжийг барьж дуусах уу?

Ачаагаа ачаад гарах гэхээр жингийн зөрүү үүссэн гээд өдөржин юм болдог. Шинжилгээ өгөөд эерэг гарахаар буцаадаг, машины бүртгэлд цаг алддаг жишээ бий. Энэ бол зохиомол гацаа бөгөөд хоёр орны засгийн газрын хооронд тохирох том асуудал. Үүнийг Засгийн газарт ярьж байгаа юу, яаж шийдэх вэ?

Хятад дотроо явдаггүй 6 жилээс дээш насжилттай, ашиглалтаас гарчихсан байдаг машинуудыг манайд оруулж ирэхээ хэзээ болих вэ? Үүнийг шинэчлэх, чингэлгийн тээвэрт шилжүүлэх, машиныг хориглох арга байна уу?

Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ