http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.07
Эдийн засаг, Худалдаа

Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалт бодлогоор зохицуулагдаж, тодорхой шалгууртай байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Үүнийг би дэмжихгүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьсан 100 мянган долларын босгыг хасаад 50 мянган долларын байр, эсвэл үнэтэй машинаа үзүүлээд байнга оршин суух виз авчихаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл Монголд үнэтэйхэн нэг байртай хүн оршин суух визээ авна. Ийм нөхдүүдэд ийм виз авах зүйл харагдаад байгаа учраас ҮАБЗ-өөр ярилцах асуудал гэж харж байна. Хөрөнгө оруулалт гэдэг нь чадахгүй байгаа зүйл дээр авдаг, харин зах зээлээ булаалгах зүйл биш.

Хөрөнгө оруулалт бодлогоор зохицуулагдаж, тодорхой шалгууртай байх ёстой.Хоёр том гүрний дунд байгаа цөөхөн хүн амтай улс. Энэ хуулийг 2014 онд Ц.Элбэгдорж оруулж ирсэн ч зогсоож байсан. Гадны хөрөнгө оруулалт гэдэг далбаан дор ингэж болохгүй 50 мянган доллар гаргаж байгаа монголчуудаа дэмжээрэй. Хувь заяагаа харийнханд биш өөрсдөдөө даатга, хамтрах зүйл дээр хамтрах хэрэгтэй. Гэхдээ тусгаар улс оронд бодлого, зохицуулалт байх хэрэгтэй. Үеийн үед байсан болгоомжлол.

Энэ хуулийн төслийг хэд хэдэн байнгын хороодоор цаашлаад хаалттай горимоор хуралдах хэрэгтэй. Нарийн нарийн асуудал байгаа. Нэг төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй байж байр машинаа үзүүлээд манайд орж ирж болохгүй ээ. Ер нь энэ хуулиа татвал яасан юм бэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ