http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.06
Эдийн засаг, Худалдаа

Ц.Даваасүрэн: Хуульд эргэж харах заалтууд байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.10.06/-ны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Энэ хуулийн төслийг энэ байгаагаар нь дэмжихгүй байгаа юм. Хуулийг харахаар байнга оршин суух виз олгох хууль харагдаад байна. Хөрөнгө оруулалтын босгын авчихсан 25 мянган доллар оруулаад ирвэл байнга оршин суух виз авч байна. Энэ хуулийг 2013 онд Ц.Элбэгдорж оруулж ирж байсан, тухайн үед нь дэмжээгүй. Нэг турбум доллар орж ирэхэд 20 мянган хүн оршин суух боломжтой. Нэг жилд энэ хэмжээний хүн манайд орж ирвэл юу болох вэ? Манайхны хийж чадах ажил дээр гадны хөрөнгө оруулагчдыг татах биш хийж чаддаггүй зүйл дээрээ хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй.

20 оны өмнө хоолны газартай, дэлгүүртэй Монгол хүн байгаагүй. Өмнөх 100 мянган долларын босгыг өмнөх үеийн гишүүд зүгээр тавиагүй юм аа. Тариа тарьж, хоол унд хийж байгаа салбараа хамгаалах ёстой. 50 мянган доллар төлөөд байнгын виз авч болохгүй. Нэг турбум доллар гадаадад юу ч биш. Гадны хөрөнгө оруулалт гэж чадаж байгаа юм аа булаалгахыг хэлдэггүй, хамгаал. Чаддаггүй зүйл дээрээ хөрөнгө оруулагч татдаг. Монгол шиг эрчим хүчнийх нь зардлыг улс нь төлж байгаа газар алга. Монгол баян л байна ш дээ.

ШИНЭ МЭДЭЭ