http 134

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.05
Уул уурхай, Ашигт малтмал

Д.Өнөрболор: Газрын тос боловсруулах үйлдвэр нь дотооддын хэрэгцээг хэдэн хувиар хангах вэ?

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонслоо.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотойгоор Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Өнөөдөр бид стратегийн ач холбогдол бүхий чухал бүтээгдэхүүний нефтийн тухай ярьж байна.Үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Ажлын хэсгийнхэн болон, асуулга асууж байгаа хүмүүсийн хэнийх нь хандлагад байна вэ?

Гишүүдэд ирсэн материал маш хангалтгүй байгаагаас гадна 1 цаг гаруй хуралдахад танин мэдэхүйн чанарын асуулт, хариулт яваад байна. Энэ цаг хайран байна. Нөөц дээр тулгуурлаад дотоодынхоо хэрэгцээг хэр зэрэг хангаж чадах вэ? Экспортонд хэр их гаргах вэ? Энэ судалгаа аль хэдийн гарсан байх ёстой. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ яаж тооцсон бэ? АИ-92 үйлдвэрлэхгүй гэж ойлголоо. Гэтэл энэ бүтээгдэхүүний эрэлт маш их байгаа.

Түүний асуултад "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг болон Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нар хариуллаа. 

Д.Өнөрболор гишүүн тодруулга асуулаа.

ШИНЭ МЭДЭЭ