http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.05
Уул уурхай, Ашигт малтмал

Т.Энхтүвшин: Дотоодын компаниудыг бүтээн байгуулалтын ажилд оруулах шаардлагатай

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонслоо.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотойгоор Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

"Боловсруулах үйлдвэрийн ажилтнуудын байр, конторын барилга байгууламжийн ажил хэзээ дуусах вэ? 2019 онд эхэлсэн. 2021 оны 09 сард дуусах ёстой ч хугацаандаа багтахааргүй харагдаж байна. Түүнчлэн барилга байгууламжийн санхүүгийн эх үүсвэр нь Хөгжлийн банкны зээлийн санхүүжилт. Хүүтэй, сарын 1,2%. Үүнийг хэрхэн төлөх тухай ямар тооцоолол байна вэ?

Теньжины боомт дээр гацсан байгаа чингэлэг. Олон сар ярьлаа. Хэзээ орж ирэх вэ? Үүнээс бол барилгын ажил явахгүй байгаа тухай хэлж байсан ч одоо хүртэл орж ирээгүй байна. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авч байна вэ?

Нэг эмзэглэж буй асуудал байна. Эхний тендерт шалгарсан Жи Эм Си гэх компанийн ихэвчлэн барьж байгаа барилга байгууламж нь иргэний барилга байгаа. харин чингэлэгээр орж ирж байгаа бараа материалыг үзэхээр усны хоолой, матмал арматур гэх мэт хажууд Эрээний зах зээл дээр байгаа барааг Энэтхэгээс оруулж ирж байгааг гайхаад байгаа юм. Иймээс энэ барилга байгууламж асар өндөр өртгөөр бүтэх нь ээ. Тиймээс тендэр шалгаруулж байгаа Энэтхэгийн талынхантай сайн ярилцахгүй бол бараа бүтээгдэхүүнээ ойрхон зах зээлээс авна гэж тохиролцож авахгүй бол өртөг хэтэрнэ. Орж ирсэн машин механизмыг ч хүртэл хараарай. Монголд байгаа техникээс хэд дахин сул, хуучны үеийн техник байгааг та бүхэн очоод хараарай.

Үйлдвэр ашиглалтад орохоор инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх  шаардлага үүснэ. Үүний санхүүгийн эх үүсвэрийг тооцоолсон уу? Одооноос бэлдэхгүй бол 2024 онд ашиглалтад ороход мэргэжилтэн байхгүй байх нөхцөл үүсэх вий. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд команиудын сургалтын урамшуулал өгдөг. Энэ зардлаараа боловсон хүчнээ одооноос бэлтгэх нь зүйтэй.

Бүтээн байгуулалтын ажилд дотоодын компаниуд орж чадахгүй, орсон нь дампуураад гараад байгаа. Яагаад гэхээр хөдөлмөрийн хөлс бага, тендер ялсан компаниудын бүх бараа материалыг өгдөг. Зөвхөн ажилтнуудын цалинг компанид нь өгсөн учраас дотоодын компаниуд орж ажиллахгүй байна. Үндсэндээ 100 гаруй Энэтхэгээс ирсэн хүмүүс хийж байна. Тиймээс дотоодын компаниудаа оруулах чиглэлд холбогдох байгууллагууд онцгой анхаарах хэрэгтэй байна."

Түүний асуултанд “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ