МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ дахь АН-ын бүлэг Хөрөнгө оруулалтын болон ХАҮТ-ын тухай хуулийн төслийг дэмжив
2021.10.05
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

УИХ дахь АН-ын бүлэг Хөрөнгө оруулалтын болон ХАҮТ-ын тухай хуулийн төслийг дэмжив

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.10.04/ даваа гаригийн ээлжит хуралдаанаар:

  1.  Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 
  2.  Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг, төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар танилцууллаа. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд анх батлагдсан. Бизнесийн байгууллагуудын өнөөгийн шаардлага, эрх ашгийг бүрэн хамгаалж чаддаггүй. Танхим нэртэй 60 гаруй ТББ байгууллага байгаа ч яг аль нь хувийн хэвшлээ бүрэн төлөөлөх нь тодорхойгүй гэх мэт олон асуудалтай.

Цар тахлын дараа эдийн засгийн супер цикл эхлэхэд хувийн хэвшил зохион байгуулалтад орж бэлэн байх шаардлагатай. Тиймээс шинэ нөхцөлд тохируулан хуулиа яаралтай өөрчлөх хэрэгтэй гэдгийг хууль санаачлагч хэлэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Худалдаа аж үйлдвэрийн танхим илүү мэргэжлийн болж өөрчлөгдөх юм байна. Гэхдээ хэт төвлөрсөн болчих юм биш үү. Мэргэжлийн холбоодтой зөрчилдөх үү? хэмээн асуулт тавилаа".

ШИНЭ МЭДЭЭ