МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй хуулийн төслүүд намрын чуулганы эхэнд товлогдлоо
2021.10.01
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй хуулийн төслүүд намрын чуулганы эхэнд товлогдлоо

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.

“Энэ удаагийн намрын чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлсон чуулган болно. ... Дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгаж, хэвийн гольдролд нь оруулах, улмаар сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засах бодлогын реформ хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон.

Тиймээс ч энэ чуулганаар эдийн засгийн орчин нөхцлийг сайжруулахад нөлөөлөхүйц хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлуудын эхэнд эрэмбэлжээ.

Тусгай зөвшөөрлийн тухай хууль, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль зэрэг Х.Ганхуяг гишүүний санаачлан өргөн барьсан болон ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа томоохон хуулийн төслүүд хэлэлцэх асуудлуудын эхэнд товлогдсон нь гишүүний хувьд өндөр хариуцлагатай чуулган болох юм.

Тухайлбал, Х.Ганхуяг гишүүний ахлан ажиллаж буй, хувийн хэвшлүүдэд хүлээлт үүсгээд байгаа Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд одоо олгогдож буй 1600 гаруй тусгай зөвшөөрлийг цэгцлэн 3 дахин багасгахаар тусгагдсан. Мөн Зөвшөөрөл олгох жагсаалтад байхгүй бусад бүх төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлж болох зэрэг бизнес эрхлэгчдэд түвэг чирэгдэл үүсгэхгүй байх, авлигаас ангид орчин бүрдүүлэх нөхцлийг хангахад чиглэгдсэн олон шинэчлэлт хийгдэж буйгаараа онцог юм. 

ШИНЭ МЭДЭЭ