МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чөлөөт бүсийн дулааны станцын галлагаа эхэллээ
2021.09.27
Орон нутгийн хөгжил

Чөлөөт бүсийн дулааны станцын галлагаа эхэллээ

Замын-Үүд сумыг дулааны эрчим хүчээр хангах Дулааны станц нь 2015 онд баригдаж дууссан боловч өнөөдрийг хүртэл зогсонги байсан.

Зургаан жил зогсонги байдалд байсан дулааны станц галлаж эхэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Дорноговь аймгийн Засаг дарга байх үеэс УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамт тус дулааны станцыг ашиглалтад оруулах талаар холбогдох газруудад уламжилсаар ирсэн билээ.

Засгийн газраас дулааны станцын нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэснээр 6 жил зогсонги байсан Замын-Үүд сумын 90 мегаваттын хүчин чадал бүхий Дулааны станц өнөөдөр ашиглалтад орж байна.

Тус байгууламж ашиглалтад орсноор Замын-Үүд сумын нийт албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх нэгдсэн дулаан, цэвэр усаар холбогдохоос гадна чөлөөт бүсийн үйл ажиллагаа жигдэрч, бүтээн байгуулалтууд амжилттай үргэлжлэх юм.

Дулааны станцыг ашиглалтад оруулахад хувь нэмрээ оруулж, хамтран ажилласан Эрчим хүчний яам, Шадар сайдын ажлын алба, Орон нутгийн удирдлагууд, “ЗАМЫН-ҮҮДИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨҮГ-ын хамт олонд Т.Энхтүвшин гишүүний зүгээс талархал илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ