http 52

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Энхжих Мандариваа” ӨЭМТ-д эмчилгээний тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2021.09.27
Эрүүл мэнд

“Энхжих Мандариваа” ӨЭМТ-д эмчилгээний тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Энхжих Мандариваа өрхийн эрүүл мэндийн төвд нийт 12 төрлийн 105,955,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэснийг хүлээлгэн өглөө.

Тус эмнэлэг нь 6 эмч, 7 сувилагч, 2 жолооч, 1 ажилтан үйлчлэгчтэйгээр Яргуйт, Их Залуу багийн 12800 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Яргайт болон Их залуу багын ард иргэд заавал Бүсийн оношилгооны эмчилгээний төвд очиж дараалалд зогсохгүйгээр өрхийн эмнэлэгтээ шаардлагатай шинжилгээндээ орох бүрэн боломжтой боллоо.

Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжид:

         Биохимийн анализатор

         Шээсний хагас автомат анализатор

         4D ЭХО аппарат

         ЭКГ Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат

         Өвчтөний монитор

         Суурин даралтын аппарат

         Автомат жин өндөр хэмжигч

         Гүйлтийн зам

          Гэрлийн дижитал микроскоп

          Суурин компьютер

         Зөөврийн компьютер

         Өнгөт принтер багтжээ.

ШИНЭ МЭДЭЭ