http 134

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор УУХҮ-ийн сайд Г.Ёндонд хандан шатахууны хомсдолын талаар асуулт тавьжээ
2021.09.24
Уул уурхай, Ашигт малтмал

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор УУХҮ-ийн сайд Г.Ёндонд хандан шатахууны хомсдолын талаар асуулт тавьжээ

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын зүгээс УУХҮ-ийн сайд Г.Ёндонд хандан дараах асуултыг тавьжээ. Ингэхдээ асуултын хариултыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39,8 дахь хэсэгт заасан хугацаанд бэлтгэж ирүүлэхийг сайдаас хүссэн байна. 

Тэрбээр "Өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, намрын ургац хураалт ид өрнөж байгаа энэ цагт бензин, шатахууны хомсдол үүсэх нь улс орны нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөтэй төдийгүй, ард иргэдийн амьдралд хүндээр тусахаар байна" хэмээжээ.

Үүнд:  

  • Үүсээд байгаа дээрх нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хэвийн тогтвортой байдлыг хэзээ, хэрхэн хангах талаар 
  • Газар тариалангийн бүс нутаг /Сэлэнгэ аймагт/ ургац хураалтын үед бензин, шатахууныг нөөцлөх, хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 
  • Цар тахлын энэ үед хүнсний болон гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт, стратегийн бараа бүтээгдэхүүнийг татан авалтад бензин, шатахууны хомсдолоос үүсэх нөлөөллийг бууруулах чиглэлээр улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар 
  • Цаашид бензин, шатахууны хомсдол нь үнэд нөлөөлөх эсэх, үүнийг тогтворжуулахаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэж буй талаар тодорхой хариулт ирүүлнэ үү гэжээ

ШИНЭ МЭДЭЭ