http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллаж байна
2021.09.24
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллаж байна

Тэрээр цар тахлын өвчлөлөөр аймгаа тэргүүлж буй Тариалан сумын эмнэлгээр орж, Улсын клиникийн 1-р эмнэлгийн дотрын эмч, ковидын өвчлөлөөр туршлагжсан, Анагаах ухааны магистр Уянга эмчээр зөвөлгөө өгүүлж, нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппаратын асуудлыг шийдвэрлэж гардуулж өглөө.

Мөн Эрдэнэбулган сумын эмнэлгээр орж цар тахлын мэргэжлийн зөвөлгөө өгүүлж, ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн туслалцаа үзүүлж, шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын гүйцэтгэлтэй танилцлаа.

Гишүүн Тариалан суманд 2020 оны Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан "Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв"-ийн байрыг нээж сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.

ШИНЭ МЭДЭЭ