Автогаз, Цахилгаан автомашины нийлүүлэлтийг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй
2021.09.23
Хүний эрх

Автогаз, Цахилгаан автомашины нийлүүлэлтийг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй

Төрийн бодлого шатахуун нийлүүлэлт, үнээс илүүтэй цаашдын томоохон төлөвлөлтийг гаргахад оршино.

Автогаз, Цахилгаан автомашины нийлүүлэлтийг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Нэг байгууллага нь "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-т газан автомашинийг дэмжихээр тусгаж байхад нөгөө нь татварын бодлогоор эсрэг байр суурь гаргаж байх. Энэ бол төрийн бодлогын зөрчил.

Монгол Улсын 21 аймагт нийт 78 автогаз түгээгүүр байдаг. 2017 он хүртэл газан машиныг онцгой албан татвараас чөлөөлж байгаад 2017 оноос Hybrid автомашинтай нийлүүлэн онцгой албан татвартай болгосон байна. Энэ үеэс автогаз хэрэглэдэг автомашин Монгол Улсад орж ирэх нь багасжээ. Монголын шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбооны удирдлагатай уулзаж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас ажлын хэсэг гарган ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ