Б.Энхболд Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангиудад ажиллалаа
2021.09.22
Орон нутгийн хөгжил

Б.Энхболд Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангиудад ажиллалаа

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Б.Энхболд өнөөдөр /2021.09.21/ тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангиудад ажиллалаа.

Энэ үеэр ангиудын үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэх чадавхи, бэлтгэл бэлэн байдал, техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжтэй танилцаж, удирдах бүрэлдэхүүн болон ангийн алба хаагчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон юм.

Тэрээр “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ төлөө өөрсдийн эрүүл мэнд, ар гэрийн амьдралаа хойш тавин ажиллаж буй та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Алба хаагчдын үүрэг гүйцэтгэх орчин, нөхцөл, ар гэр, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд миний бие бүх талаар дэмжиж ажиллах болно“ хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ