МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевтай уулзлаа
2021.09.21
Гадаад харилцаа

Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевтай уулзлаа

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг хүлээн авч уулзлаа.

Манай хоёр улсын худалдааны нийт эргэлт 47.6 сая ам.доллар, үүнд экспорт 46.5 сая ам.доллар, импорт 1.04 сая ам.долларын хүрээнд эргэлдэж байна.

Иймээс худалдааны эргэлтээ сайжруулах, нийлүүлэх бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, төрлийг мөн шатахуун зэрэг дотоодын хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүнийг ч судалж үзэх бүрэн боломжтой гэдгийг Д.Өнөрболор гишүүн онцолсон юм. 

Уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр төдийгүй хөрөнгө оруулалтыг бүх салбарт нэмэгдүүлэх нь чухал гэдгийг Ноён Элчин сайд яриандаа онцолж байлаа.

Тэрээр хөрөнгө оруулалт амжилттай татсан туршлагатай «Kazakh Invest» үндэсний компанийн хөрөнгө оруулалттай холбоотой Казахстанд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлж, цаашид харилцан хамтын ажиллагаа өрнүүлэхийн чухлыг онцлоод хууль эрх зүйн орчин цэгцтэй, шинжлэх ухаанч төлөвших нь чухал гэдэг дээр санал нэг байлаа.

ШИНЭ МЭДЭЭ