Түгээх ажилтан 20,000 төгрөгийн хахууль авч шатахуун өгсөн гэх мэдээлэл ирсэн
2021.09.21
Уул уурхай, Ашигт малтмал

Түгээх ажилтан 20,000 төгрөгийн хахууль авч шатахуун өгсөн гэх мэдээлэл ирсэн

Станцуудад хомсдол үүсч, АИ 92, АИ 95 шатахуун өгөхгүй байгаа тухай бид өчигдөр /2021.09.20/ лайв мэдээллийг хүргэсэн. АМГТГ-аас долоо хоногийн өмнө шатахууны 35 хүртэлх хоногийн нөөц байгаа, үнэ нэмэх, ховордох үндэслэл байхгүй хэмээж байсан. Гэвч уг мэдээлэл хөрсөн дээрээ хэрэгжсэнгүй. Иргэд Баянхошуу, таван шараас шатахуун авахаар колонкуудад урт дараалал үүсгэж, машинаа унтраахгүйн тулд эрхгүй дамласан үнээр авч байна гэх мэдээлэл бий.

Уг асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдэгдлийг цахим хаягтаа оруулжээ. Тэрбээр:

“Шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт шалгалт үргэлжилж байна. Өчигдөр шалгагдсан компаниудын хувьд нөөцийн савандаа бага хэмжээний нөөцтэй байсныг тогтоосон. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас

  • Шатахууныг авахын тулд түгээгчид 20000 төгрөгний хахууль өгсөн гэх нэр бүхий шатахуун түгээгүүртэй холбогдох…
  • Шатахууныг дамлан худалдаалж шаглаж байгаа гэх… мэдээллийг авч цагдаагийн байгууллагат хандаж байна” гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ