Үндэсний бичиг соёл, номын өдрүүд тохиож байна
2021.09.17
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Үндэсний бичиг соёл, номын өдрүүд тохиож байна

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” тохиож буй. Монгол Улсын Их Хурлын өнгөрсөн хаврын чуулганаар “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд “Үндэсний бичиг соёл, номын өдөр”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулна гэсэн нэмэлтийг оруулж баталсан билээ.

Энэ жилээс эхлэн номын баярыг хуулийн хүрээнд нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан “Үндэсний бичиг соёл, номын өдөр”-ийн нээлт болж, Сүхбаатарын талбайд 30 дахь удаагийн номын үзэсгэлэн гарч байна.

ШИНЭ МЭДЭЭ