http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгийн боловсролын чанар сайжирч байна
2021.09.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дорноговь аймгийн боловсролын чанар сайжирч байна

Элсэлтийн ерөнхий шалгалтын улсын дүнгээр Дорноговь аймаг 2017 онд 13 дугаар байрт, 2018 онд 5 дугаар байрт, 2019, 2020 онуудад 3 дугаар байрт орж байсан бол орон нутгийн онцлогт тохирсон оновчтой зөв бодлогыг хэрэгжүүлэн ажилласны үр дүнд өмнөх амжилтуудаа ахиулан 2020-2021 оны хичээлийн жилд 21 аймгаас 2 дугаар байрт эрэмбэлэгдлээ.

Хэдийгээр цар тахалтай холбогдуулан танхимын сургалтын үйл ажиллагаа 2 жил тасалдсан ч орон нутгаас оновчтой бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэн, багшийг чадавхижуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, амжилтыг ахиулах сургалтын тогтолцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж чадлаа.

Энэ бүхний үр дүн сурган хүмүүжүүлэгч багш, сурагчид, эцэг эхчүүд, орон нутгийн төр захиргааны байгууллагын хамтын хичээл зүтгэл юм.

Орон нутагт боловсон хүчнийг бэлтгэх, эрэлттэй мэргэжлээр Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусыг дэмжих үүднээс тус аймгаас УИХ-д сонгогдсон Т.Энхтүвшин гишүүний зүгээс  аймгийнхаа тэргүүний оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг олгодог. Уг тэтгэлэг 2 дахь жилдээ үргэлжилж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ