Эрдэм билэгийг түгээн дэлгэрүүлэх хуульчилсан өдөртэй боллоо
2021.09.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Эрдэм билэгийг түгээн дэлгэрүүлэх хуульчилсан өдөртэй боллоо

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг , Ч.Саранчимэг, Ч.Ундрам нар хамтаар үндэсний хэл соёлоо хамгаалах, үндэсний бичиг буюу монгол бичгээ бүх нийтээр сурч эзэмших явдлыг дэмжих үүднээс “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдтэй” болох хуулийн төслийг санаачлан батлуулсан билээ.

Монгол Улсад нийтээр тэмдэглэх 15 өдөр байдаг ч эрдэм билэгийг түгээн дэлгэрүүлэх хуульчилсан өдөр байдаггүй. Тэгвэл “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдтэй болох хууль”-ийг батлуулсаны  дүнд ийм өдөртэй болж буй юм.

Уг хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийг жилд хоёр удаа төрийн дэмжлэгтэй тэмдэглэн өнгөрүүлдэг болсноор Монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, монгол соёлоо сурталчлах, өвлөх, өвлүүлэх, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх тухайд иргэд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын санал санаачлагыг дэмжих сайхан боломж бий болно хэмээн цахим хуудастаа бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ