http 134

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Худалдааны хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийнхэн зөвлөлдөх цахим уулзалт хийлээ
2021.09.16
Гадаад харилцаа

Худалдааны хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийнхэн зөвлөлдөх цахим уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор НҮБ-ын суурин төлөөлөгч ноён Тапан Мишратай Худалдааны хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийнхэн зөвлөлдөх цахим уулзалт зохион байгууллаа.

Монгол Улс НҮБ-д элсч дэлхий даяар тусгаар улс гэдгээ баталж, НҮБ-тай хамтран ажиллаж эхэлсний 60 жилийн ой ирэх сарын 27-ны өдөр болох гэж байгаа билээ. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд НҮБ болон түүний системийн байгууллагуудаас Монгол Улсад мэргэжил, арга зүй, санхүү, техник технологийн асар их туслалцаа үзүүлж ирсэнд УИХ-ын гишүүний хувиар болон Монгол Улсын иргэний хувиар баяртай байдаг.
Манай Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 10 мянга гаруй цэргийн алба хаагчийг илгээж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн юм.

Ноён Тапан Мишра хэлэхдээ “Монгол улс худалдааг олон улсад хөгжүүлэх, шинэ иноваци руу шилжих, хослуулах, олон улсын худалдааны стандарт шаардлагуудыг сайн хангах зэрэг олон асуудалд анхаарах шаардлагатай байна” гэж онцолж, хууль эрхийн орчин бүрдүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн юм.

Д.Өнөрболор гишүүн Монгол Улсын эрх ашигт нийцэх аливаа санал санаачилгыг тусгаж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ