http 134

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Өнөрболор гишүүн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун хүлээж авч уулзлаа
2021.09.15
Гадаад харилцаа

Д.Өнөрболор гишүүн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун хүлээж авч уулзлаа

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, Хамтарсан тунхаглал гаргасан билээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2018 онд БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй Сөүл хотноо уулзаж, хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх талаар анх ярилцаж байсан нь ажил хэрэг болж байна. Ноён Элчин сайд “Шинэ Умардын бодлого”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад хамтран ажиллахын чухлыг онцлоод экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны саад тодгорыг бууруулах чиглэлд эрх зүйн орчныг улам бэхжүүлэх шаардлагатай байгааг хэлж байлаа.

Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор худалдааны тааламжтай нөхцөл бүрдэж, цаашдаа худалдааны салбарт эрх зүйн шинэчлэл хийснээр “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр(EPA)”-ийн яриа хэлэлцээ ч амжилттай өрнөх бүрэн боломжтой гэдэг дээр санал нэг байна.

ШИНЭ МЭДЭЭ