http 134

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Өнөрболор: Бид дэлхийн худалдааны систем рүү интеграцлагдаж байж энэ хүнд үеийг давна
2021.09.13
Эдийн засаг, Худалдаа

Д.Өнөрболор: Бид дэлхийн худалдааны систем рүү интеграцлагдаж байж энэ хүнд үеийг давна

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” Төр, хувийн хэвшил хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.

Уг уулзалтад оролцож буй УИХ-ын гишүүн Д.Өнөрболор цахим хуудастаа өөрийн үзэл бодлыг хуваалцлаа.

Тэрээр: Эдийн засгийн сэргэлтэд эмэгтэйчүүдийн оролцоог хүртээмжтэй байлгах тал дээр дэмжих одоогоор хангалтгүй байна гэсэн асуудал НҮБ-ын суурин төлөөлөгч ярьж байна.  Бид дэлхийн худалдааны систем рүү интеграцлагдаж байж энэ хүнд үеийг давна.

Худалдаа үйлдвэрлэл хариуцсан бие даасан институт байх ёстой. Дэлхий ч энэ практикаар явж байна.  Дэлхийн 200 гаруй улс орноос 100 хол давсан улс орнууд бие даасан худалдаа үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн бүтэцтэй байна.  Улс орны энэ сорилтыг давж гарах эдийн засгаа эрчимжүүлэх хамгийн гол цөм нь худалдаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болсон байна.

Тиймээс миний бие бизнесийн орчныг сайжруулах, гадаад, дотоод хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг таатай болгох тал дээр ажиллаж, Худалдааны болон Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх ажлын хэсгийг ахалж ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ