2021.09.06
Орон нутгийн хөгжил
Дундговь аймагтай хамтран ажиллахаар санал солилцлоо
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд өнөөдөр Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатыг хүлээн авч уулзан аймаг, дүүрэг хоорондоо хэрхэн хамтран ажиллах, мөн ирэх оноос хэрэгжиж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.