2021.09.10
Орон нутгийн хөгжил
9 дүгээр сарын 10 ба Монгол сэдвээр цахим хичээл зохион байгууллаа
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Энхболдын санаачлагаар "Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийн хүрээнд ерөнхий боловсролын 4 дүгээр дунд сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдад "9 дүгээр сарын 10 ба Монгол" сэдэвт цахим хичээлийг ИТХ-ын Ажлын албанаас зохион байгууллаа.
Хичээлийг ШУТИС-ийн багш, Түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяр заасан юм. Тэрээр Монгол дахь улс төрийн хэлмэгдлийн түүхийг 20 гаруй жил судалсан байна.