Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос "Цар тахал ба эдийн засаг" сэдэвт өглөөний уулзалт зохион байгууллаа
2021.09.06
Эдийн засаг, Худалдаа

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос "Цар тахал ба эдийн засаг" сэдэвт өглөөний уулзалт зохион байгууллаа

Тус уулзалтанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Х.Булгантуяа, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ болон баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцлоо.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Үйлдвэрлэл явуулахад чухал зүйлсийн нэг нь ус, дулаан, цахилгаан, уур буюу хатуу дэд бүтэц. Ийм учраас үйлдвэрүүд Улаанбаатарт шавахаас аргагүй болдог ч хүрэлцээ боломж нь хязгаартай байгаа учраас дэд бүтэцтэй газрын үнэ "тэнгэрт тулчихсан". Түүнийг давж үйлдвэр байгуулах, үйлдвэрлэл явуулах боломж өдрөөс өдөрт хумигдчихлаа.

  • Гэтэл нөгөө талд нь төр цар тахлын дэмжлэг нэрээр цахилгаан, дулааны үнийг хөнгөлөхөд хэдэн зуун тэрбумыг зориуллаа.
  • Үүнийгээ шинэ дэд бүтцийн эх үүсвэрт, тухайлбал 5-р цахилгааныг барихад зориулсан бол үйлдвэрлэл эхлүүлэх, үргэлжүүлэх өртгийг хичнээн дахин багасгаж чадах байсан бол гэсэн харамсал төрдөг.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:

 

Дэлхий нийтээр ковидийн үеийн болон дараах эдийн засгийг сэргээхийн тулд "Жижиг дунд бизнес эрхлэгч" үйлдвэр үйлчилгээг дэмжиж байж даван туулахаар ажиллаж байна. Үнэндээ Монголд жижиг дунд, бичил бизнес эрхлэхэд баахан зөвшөөрөл, батламж авахаас авахуулаад их хэцүү. Жижиг дунд, бичил бизнес эрхлэгчид маань салбар дотроо өрсөлдөнө, төртэйгээ өрсөлдөнө, татвар НӨАТ төлдөггүй худалдаачидтай өрсөлдөнө. Нэмээд оюуны өмчийн хулгайч нартай хүртэл өрсөлдөх шаардлага тулгардаг. Монополь компанийн нөлөөллөөс зугтаж хүртэл бизнес хийх гэж үзэж тарна. Энэ бүхнийг ялсан нь амжилтанд хүрэх жишиг тогтож гэдгийг баялаг бүтээгчид хэлж байна.

АНУ-ын эрдэмтэдийн тооцоолсоноор 3-н америк хүн тутмын 1 нь жижиг дунд бизнес эрхлэгч байдаг. Жижиг дунд бизнесийн салбарт төрийн захиалгыг 23%-иас буулгахгүй байх бодлогыг хэрэгжүүлдэг.

  • Европын холбооны улсуудад жижиг дунд бизнес эрхлэхэд саад болох захиргааны хүнд сурталыг арилгах, хууль тогтоомжийг нийтлэг болгоход чиглэдэг.
  • Япон улсын жижиг дунд бизнес эдийн засгийнхаа 40%-ийг эзэлдэг. Тус улсын ажиллагч хүн амын 88% нь жижиг дунд бизнесийн салбарт ажилладаг.
  • БНХАУ-д жижиг дунд бизнес эрхлэгчдийг бизнесээ хөгжүүлэхэд хэрэгтэй банкны зээл авахад барьцаа хөрөнгийн баталгаа олгох зорилготой төрийн фонд олон байдаг. Тус фонд нь ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, татварын хөнгөлөлт эдлүүлж, нэмэлт санхүүжилт олгох зэргээр дэмждэг.

юм байна.

ШИНЭ МЭДЭЭ