Б.Бат-эрдэнэ: Шударга өрсөлдөх зах зээлийг нь бий болгоё
2021.09.06
Хүний эрх

Б.Бат-эрдэнэ: Шударга өрсөлдөх зах зээлийг нь бий болгоё

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ энэ талаар өөрийн цахим хуудаснаа дараах бичвэрийг оруулжээ.

Тэрээр

Өнгөрсөн 30 жилд "Төр" юу бүтээв...Зөвшөөрөл олгох нэрээр байгуулсан элдэв газар, хэлтсүүдээ татан буулгая. Зөвшөөрөл, батламж нэрээр зах зээлийг зааглах, бараа бүтээгдэхүүний худалдаа борлуулалтыг хаах, эдийн засгийг боомилох, шударга өрсөлдөөнийг хязгаарлахаа больё. Элдэв зөвшөөрлүүдээ хуулинд заасан, захирамжилсан гэдгээр аргацаахаа больё. Ингэж аргацаасаар өдий хүрлээ. Шударга өрсөлдөх зах зээлийг нь бий болгоё.

Төр зөвхөн бодлогоо гаргадаг, стандартаа баталдаг, аж ахуйн нэгжүүддээ боломж олгож зээл, тендерийг нь өгдөг л болоё. Бусдыг нь хувийн хэвшилдээ даатгая. Тэд ингэж амьдруулахгүй байх. Тэдэндээ найдая. Хяналтаа ч иргэд өөрсдөө хийг. Хууль зөрчсөнийг мэдээлэх системийг нь хийгээд орхиё. Иргэд мэдээлэг. Түүнийх нь дагуу төрөөс хууль зөрчигсдөд хатуу арга хэмжээ л авдаг байя. Зөрчихгүй бол чөлөөтэй ажил хөдөлмөрөө эрхлэг. Төр бүү саад бол.

хэмээн бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ